Танилцуулга

  Түүхийн хуудас

  Албаны бүтэц схем

  Ажилтануудын хаяг



   Ачааны хөлс бодох

   Ачааны бүлэг

   Тарифын мөрдлөгөө


RailCom Web Site
International Frieght Forwarding Center
Ganzam News
«НYYР ХУУДАС »
 

 
    ТЗБА-ны харъяа Улаанбаатар дахь АБТЭМАнгийн танилцуулга

  Тус анги нь 1962 онд вагонд ачаа буулгах, хадгалах олгох үйлчилгээ эрхлэх зорилготой анх байгуулагдсан. Одоо манай байгуулага нь 300 орчим ажилчинтай. 2 тэрбум 329 сая 800 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэй жилд 930 мян тонн ачаа боловсруулан ажиллаж байна.

  Сүүлийн 5-н жил үйлчилгээг дээшлүүлэх зорилгоор 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Yүнд : Орон нутгийн ачааны цех нь ТЗ-аар орон нутгийн тээвэр тээвэрлэгдэн ирж байгаа ачааг буулгах эзэнд нь олгох, хадгалах борлуулах зарим нэгэн үйлдвэрлэлийг түрээслэгчийн хүчээр хийх ажлуудыг гүйцэтгэж байна.

   

 
    Замын-Yүд ачаа шилжүүлэн ачих ангийн товч танилцуулга

     Улаанбаатар төмөр зам нь ОХУ, Монгол улс, БНХАУ-ыг төмөр замын сүлжээгээр холбодог Монгол улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг дэд бүтцийн салбар юм.

     Улаанбаатар төмөр зам ойролцоогоор 1800 гаруй км урт нэг зам бүхий сүлжээнээс бүрдэх бөгөөд түүний "Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Yүд" чиглэлийн гол шугам нь умард зүгээс өмнө зүгт тус орны нутаг дэвсгэрийг хөндлөн огтлон гарч, улмаар Монгол улсыг Европ Оросын Холбооны Улсууд болон БНХАУ-ын төмөр замын сүлжээнд холбож байна.

     Манай улс зах зээлийн харилцаан шилжин гадаад эдийн засгийн нээлттэй бодлого явуулах болсноор 1990-ээд оноос хойш төмөр замын тээвэрлэлтийн бүтцэд ихээхэн өөрчилөлт орж Улаанбаатар- Замын-Yүд хэсгийн ачаа болон хүн тээврийн хэмжээ эрс өссөн юм.

   
    Манай хаяг:   Монгол улс
Улаанбаатар 35
Шуудангийн хайрцаг-376
УБТЗ-ын Удирдах газар
e-mail : d-alba@mtz.mn
Утас : (976-21) 244100
Факс: (976-21) 244112